Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрдэмтэд хайбрид болон цахилгаан хөдөлгүүртэй машинууд нь бензин болон дизель хөдөлгүүртэй машинтай харьцуулахад явган зорчигчийг мөргөх магадлал өндөр гэдгийг илрүүлжээ.
Судлаачид Их Британийн зам тээврийн ослуудын тоо баримтад дүн шинжилгээ хийсэн юм. Тэд цахилгаан машинуудын 51.5 тэрбум км, шатахууны хөдөлгүүртэй машинууд 4.8 их наяд км зорчсон датаг ашигласан байна.
Цахилгаан машинууд нэг км зорчихдоо шатахууны хөдөлгүүртэй машинтай харьцуулахад явган зорчигч мөргөх магадлал хоёр дахин их байжээ. Энэ магадлал хот, суурин газарт орж ирэхэд гурав дахин болж нэмэгдсэн юм.
Одоогийн байдлаар яагаад хүрээлэн буй орчинд ээлтэй машинууд хүн мөргөх магадлал илүү байдаг нь тодорхойгүй.
Гэхдээ эрдэмтдийн үзэж буйгаар бол цахилгаан машин унадаг хүмүүс илүү залуу байдаг тул шатахууны хөдөлгүүртэй машин жолооддог хүмүүстэй харьцуулахад туршлага бага.
Мөн дотоод шаталтат хөдөлгүүртэй машинтай харьцуулахад цахилгаан, хайбрид машинууд чимээ бага гаргадаг учир явган зорчигч мөргөх магадлал илүү байх магадлалтай хэмээн судлаачид үзжээ.
Эх сурвалж: The Guardian