Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бямба гарагт Америкийн рэппэр Никки Минаж биедээ хөнгөн төрлийн мансууруулах бодис авч явсан шалтгаанаар Нидерландын нийслэл Амстердам хотын нисэх буудалд саатуулагджээ.
Тэрбээр гаргасан зөрчлийнхөө төлөө торгууль төлсний дараа аяллаа үргэлжлүүлсэн байна. Гэхдээ түүний энэ саатал Бямба гарагийн орой Британийн Манчестер хотод зохион байгуулахаар төлөвлөсөн тоглолтыг хойшлуулахад хүргэжээ.
“Никки Минажийн төлөвлөж байсан тавдугаар сарын 25-ны өдрийн Манчестерын Co-op Live тоглолт хойшлогдож байна. Удахгүй тоглолтын шинэ цагийг зарлах бөгөөд зарагдсан тасалбарууд хүчинтэй хэвээр байгаа” гэж зохион байгуулагчид мэдэгдсэн байна.
Минаж өөрийг нь саатуулах үеийн зарим хэсгийн дүрсийг сошиал хуудсандаа нийтэлжээ.
Уг дүрс бичлэгт нэг цагдаагийн албан хаагч түүнд “Таныг баривчилж байна” гэж хэлж байгаа нь гарсан байна.
Нидерланд улсад зарим төрлийн мансууруулах бодисыг бага хэмжээгээр худалдах, биедээ авч явахыг хуулиар зөвшөөрдөг юм.
Өчигдөр орой тоглолт болох газарт Минажийн таних тэмдэг болсон ягаан өнгийн хувцастай олон мянган фэн цугларсан байв.
Тэдний зарим нь “Free Nicki Minaj” хэмээн хашхирч байжээ.
Эх сурвалж: BBC