ОБЕГ: Нөлөөлөг  салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

ОБЕГ: Нөлөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд буюу 2024 оны тавдугаар сарын 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, тавдугаар сарын 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, тавдугаар сарын 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, зургаадугаар сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Иймд

-Нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байж, хол, ойрын замд гарахдаа хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж, баталгаат гүүр, гармаар зорчих,

-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,

-Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах,

-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх,

-Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд