Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгө төлөөд эд эрхтэн, эрүүл мэндээрээ тоглуулсан тохиолдол манайд цөөнгүй. Гадаад эмч гэхээр л ид шидийн гартан мэт итгэх иргэд тэдэнд гомдоохооргүй орлого оруулсаар. Тийм болохоор энэ мэт эмч нэртэй луйварчдын цуваа тасрахгүй байгаа хэрэг. Хэдхэн хоногийн өмнө нэгэн бүсгүй хараа тэглүүлэх лазер эмчилгээ хийлгүүлээд хараагаа алдсан гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдлаа. Solongo Baatarkhuu гэх хаягтай бүсгүй "Би 2023 оны арваннэгдүгээр сард "Солонго" эмнэлэгт хараа тэглүүлэх Смарт сайт (Smile-н нэг хувилбар) хагалгаа хийлгээд зүүн нүдээ гэмтээлгэсэн. Хагалгааны үед лазерийн зүслэг нь дутуу үүссэнг мэдэхгүй гараараа (зүслэгээ салгаж авах гэж) ухаад миний эвэрлэг бүрхүүлийг гэмтээсэн. Эвэрлэгийн гүндээ сорвитой болсон, дахиж хараа сэргэхээргүй болсон. Энэ хагалгаанаас хойш ажилдаа явж чадаагүй. Шөнө унтаж чадахгүй, байнга сэтгэл гутралтай байгаа. Яаж ийм муу, юугаа ч мэдэхгүй байж хүний нүдэнд мэс засал хийж чадаж байна" хэмээн нүүр номдоо бичжээ. Түүний постны дор яг ийм маягаар хохирсон хэдэн арван хүн дуу дуугаа авалцан хохирсноо бичилцэв. Тэдний дундаас иргэн А гэх бүсгүйг онцлон, үйл явдлыг тодруулсан юм. Гээр "Энэ явдал "Солонго" эмнэлэг нээгдээд удаагүй байх үед болсон. Түүнээс хойш энэ эмнэлэгээр үйлчлүүлээд хохирсон хүн нэмэгдсэн сурагтай байсан. Миний хувьд хэтэрхий их өвөлт мэдэрсэнд байга юм. Лазерын ажилбарт ороход мэдээ алдуулах дусаалга заавал дусааж байж хийдэг. Гэтэл тэр үед хийгээгүй юу эсвэл надад үйлчлээгүй юу тэр их л өвдөж орилж байснаа санадаг. Орилж байсан боловч миний гарыг хүчээр дараад лазераа хийж дуусгасан. 2-3 хоноод баруун нүд баруун дээд булангаасаа хараагаа алдаж эхэлсэн. иртэл хэвтрийн дэглэм түр барьж бай" гэсэн. Бас л бөөн хэл ам болсон. Энэтхэг эмч нь ирсэн боловч надад лазер хийсэн эмч биш өөр эмч ирсэн. Ингээд дахин мэс засалд орж торлого бүрхэвчээ бүдүүн утсаар оюулж байж хараатайгаа үлдсэн. Судлах нь ээ над шиг хохироод тэр чигтээ хараа нь сэргээгүй хүмүүс олон байсан. Миний хувьд хугацаа алдаагүй учраас хараатайгаа үлдсэн минь аз болсон. Дараа өөр эмнэлэгт нөгөө нүдэндээ лазер хийлгэхэд мэдээ алдуулагч дусаагаад л ямар ч өвдөлтгүй хийсэн. Тэгэхэд тер үед надад мэдээ алдуулдаг дусаагуур нэг бол хийгээгүй, эсвэл андуурч өөр юм дусаасан байх гэж би харддаг. Тухайн үед хоёр эмч Энэхэгээс ээлжилж ирдэг байсан, одоо ирж байгаа үгүйг мэдэхгүй. Гол зөвлөгч, орчуулагч нь Нарангарав эмч юм билээ. Хамгийн гол нь ийм их хохирогчтой байж өдийг хүртэл зүв зүгээр үйл ажиллагаа явуулдагт нь гайхдаг. Эсвэл ардаа том нөлөө бүхий хүн байдаг байх" гэв. үуд бол хүний хамгийн нандин эрхтэн. Гэтэл хүний орчлонг харах мэлмийг нь гэмтээчихээд хээв наг ажлаа хийгээд өөрсдийгөө сурталчлаад явах нь ёс зүйд таарахгүй. Уг мэдээлэл цацагдсаны дараа "Солонго нүдний эмнэлэг" нэртэй пэйж хуудасныхаа нэрийг "Solongo Lasik center" болгон өөрчилж, нүглийн нүдийг гурилаар хуурахаар оролджээ. Энэ талаар бид ШӨХТГ-аас тодруулахад "Эрүүл мэндийн яам эмчлэх тусгай лиценз олгодог тул уг асуудлыг ЭМЯ болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт хандах хэрэгтэй. Манайх энэ асуудлыг шийдвэрлэхгүй. Харин зар сурталчилгаа нь илтэд луйвардуулсан шинжтэй байвал бид шалгана. Жишээлбэл, хараагуй хүнийг хараа оруулна гэж сурталчлаад хүнийг илтэд луйвардан хохироосон бол хуулийн дагуу арга хэмжээ авна" гэв. Эруул мэндийн яамнаас тодруулахад "Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бол тусгай зөвшөөрлийг нь Нийслэлийн эрүүл мэндийн газар олгодог" гэв. Энэ мэтээр хариуцлага хулээх ёстой байгууллага нь асуудлыг бие бие рүүгээ "чихсээр". Харин эрүүл мэнд, гоо сайхнаараа тоглуулсан хүмүүс нудэндээ нулимстай, хэнд хандаж, хэрхэн эмчлүүлэхээ ч мэдэхгүй үлдэж байгаа нь харамсалтай. Тиймээс ямар ч зөвшөөрөлгүйгээр манай улсад эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн гадаадын иргэнд тооцох хариуцлагын тогтолоог чангатгах нь зайлшгүй шаардлагатай байна.