Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн Өргөө амаржих газарт халдвар илэрсэний улмаас эхээс дөнгөж төрсөн нярай эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “Тус эмнэлэгт халдвар гарсны улмаас өдөрт 4-5 хүүхэд эндсэн ноцтой хэрэг гарч байна. Дотоод албаныхан тухайн мэдээллийг нуун дарагдуулж байна” гэв.
Тэгвэл энэ талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад, “Яг одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа нярай хүүхдүүдэд хүйн халдварын эмнэлзүйн шинж тэмдэгтэй нярай байхгүй. Халдварын сэжигтэй тохиолдлыг НЭМГ, ХӨСҮТ рүү мэдээлж 2 байгууллагаас хамтарсан тандалтын баг гарсан ажиллаж байна. Харин дутуу төрөлтийн улмаас 1 нярай эндсэн бөгөөд ямар нэгэн халдвартай холбоотой биш” гэлээ.
Харин Нийслэлийн Эрүүл мэднийн газрын дарга П.Эрхэмбулган болон Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд нараас онц ноцтой халдварын голомтын талаар тодруулга мэдээлэл авах гэсэн боловч утсаа авсангүй. Мөн түүнчлэн Нийслэлийн Өргөө амаржих газраас энэхүү мэдээллийг тодруулахаар 5 сарын 31-нд ажлын байр дээр нь очсон боловч эмч, ажилчид ажил дээрээ байхгүй байсан юм.
Эл мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.