Дональд Трамп:  Намайг шоронд хоривол дэмжигчид нь тэсэрч магадгүй гэжээ

Дональд Трамп: Намайг шоронд хоривол дэмжигчид нь тэсэрч магадгүй гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг санаатайгаар заналхийлсэн, хууль бус мөнгөний хэргийг нуун дарагдуулсан, татварын бүртгэлийг хуурамчаар үйлдсэн гэх хэргүүдэд буруутай нь тогтоогдсон. Өдгөө түүнд ямар ял оноохыг хүлээж байна. Тэр ямар ч хугацаатай ял авсан байлаа гэсэн Цагаан ордонд буцаж ирэх кампанит ажил нь дуусгавар болно гэсэн үг биш юм.

Тэгвэл түүнийг шоронд хоривол дэмжигчид нь тэсэрч магадгүй гэдгийг Трамп хэллээ. Хэрвээ дэмжигчид үймж эхэлбэл арваннэгдүгээр сарын 5-нд болох сонгуулийн өмнө улс төрийн хүчирхийлэл дэгдэх вий гэсэн болгоомжлол бий.

Тэрбээр Ням гаригт "Fox News" сувагт ярилцлага өгөхдөө шоронд хоригдох эсвэл гэрийн хорионд орох магадлалтай байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. "Би зүгээр гэж хэлсэн ч олон нийт үүнийг дэмжинэ гэдэгт итгэлгүй байна. Хүмүүст үүнийг хүлээж авахад хэцүү байх болно. Тодорхой нэг цэгт хүрээд тэд тэсэрнэ" гэж Трамп хэлэв.

Трампад дөрвөн жилийн хорих ял оноож магадгүй аж. Гэхдээ хорих ял оноох магадлал тун бага гэж шинжээчид үзэж байна.

Харин Трамптай үүсгэсэн харилцааныхаа төлөөсөнд мөнгө авсан гэх Сторми Даниэлс түүнийг ял авсны дараа ам нээж, экс ерөнхийлөгчийг шоронд хийх ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр "The Mirror" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Түүнд хорих ял оноож, ядуусын төлөө ажиллуулах, эсвэл эмэгтэйчүүдийн хамгаалах байранд сайн дурын ажил хийлгэх ёстой" гэжээ.

                                                                                                                                                                                                                           Эх сурвалж: JAPAN TODAY



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд