ДАРХАНААС ОРХОН АЙМАГ РУУ ЗОРЧИХ ЗАМЫН ХӨВӨӨНД НУРАЛТ ҮҮСЖЭЭ

ДАРХАНААС ОРХОН АЙМАГ РУУ ЗОРЧИХ ЗАМЫН ХӨВӨӨНД НУРАЛТ ҮҮСЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу зорчих  чиглэлийн улсын чанартай А1001 дугаартай авто замын 23-24 дахь километрт 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 20-нд  шилжих шөнө орсон борооны улмаас 200 метр газарт зорчих хэсгийн хөвөө нуралт үүссэн байна. 

Үүссэн нөхцөл байдлыг засварлах зорилгоор "Дархан-АЗЗА" ТӨХК шуурхай ажлын хэсэг гарган нуралт үүссэн хэсгийн эгнээг хааж хөдөлгөөн хязгаарлан засварын ажил хийгдэж байгаа тул иргэд та бүхэн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчино уу.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд