САНДАРСАН УЛС ТӨРЧДИЙН ЦАХИМ АЛЛАГА

САНДАРСАН УЛС ТӨРЧДИЙН ЦАХИМ АЛЛАГА

Улс орон даяараа зүрх нь хөөрөх агсам морь шиг л бүх зүйлээ умартан гагцхүү сонгуулиар амьсгалан дүүхэлзлээ.

МАН, АН болон бусад намууд гэсэн ангиллаар Монгол улсын бүх иргэн талцан хийрхэж байна. Улс төрийн бужигнаан нэгэнт эхэлсэн энэ торгон мөчид улс төрчид хамаарал бүхий компаниараа сонгуульд ашиглах гэж байсан 13 сая доллар шилжүүлсэн, бас баянаараа алдартай эрхэм баригдсан гэх мэдээллүүд хөвөрч Монголын ард түмний ам нь ангайж, чих нь онгойх шиг боллоо. Цахимаар дүүрэн бие биерүүгээ шүлсээ үсчүүлсэн дайрсан гүтгэсэн хар мэдээ.

Гэхдээ энэ нь Монголын сонгуулийн бичигдээгүй хууль болжээ. Одоо бүр төрийн сүлд болсон цагдаагаа ч нүдээд байх болж. Сүүлийн үед цагдаа цагдаа гэсэн нийтэл мэдээлэл их л харагдах болж. Хараад байх нь ээ нөгөө хэдэн улс төр бизнесийн акулуудын халаасны сайтууд, тэдгээрийн утсан хүүхэлдэйнүүд Улс орны дархлаа болсон хэдэн хууль сахиулагчдаа ингэж харлуулж байгаа ажиллагаа нь 2 л зорилготой байдаг юм билээ.

1 Гадны тусгай албадны захиалгаар зөөлөн хүчний бодлого буюу хүчгүйдүүлэх бодлого. Энэ нь ард түмэн нь хууль сахиулах байгууллагадаа итгэх итгэлгүй, хууль үйлчилдэггүй болгох. 2 Хэн нэгэн өөртөө ашигтай шийд гаргуулах, эсвэл агентлаг цаашлаад засгийн газар бүр цаашлаад нам харлуулах компанит ажил Сэтгүүлч миний бодлоор 2 дахь хувилбар нь Монгол Улсад хэрэгжиж байна уу даа л гэж дүгнэж байна.

 

 “УЛС ТӨРИЙН ЭНЭХҮҮ АЛААНДАА УЛСЫН ДАРХЛАА БОЛСОН САЛБАРАА БҮҮ ХАВЧУУЛ, АЛАЛЦДАГ БОЛ ХООРОНДОО Л АЛАЛЦ ИНГЭЖ ХАРЛУУЛЛАА ГЭЭД ТА НАРЫН ХҮСЭЛ БИЕЛЭХГҮЙ” гэдгийг онцлон бичмээр.

 

 МОНГОЛ УЛСАД ХУУЛИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭР Л БИЙ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд