УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдоржийг сонголоо

УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдоржийг сонголоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг анхны хуралдаанаа хийж бүлгийн дарга, УИХ-ын Дэд даргыг сонгожээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон бол УИХ-ын дэд даргад гурван гишүүн нэрээ дэвшүүлжээ. Тодруулбал, УИХ-ын Дэд даргад УИХ-ын Дэд дарга асан Салдангийн Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Дашдондогийн Ганбат, УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж нар нэрээ дэвшүүлэв. Нийт гишүүдийн 62 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ялалт байгуулж УИХ-ын Дэд даргаар сонгогджээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд