Гэр шатаж, хоёр настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Гэр шатаж, хоёр настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг 5 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг урд шөнө 00:09 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид  3.5 км замыг туулан 00:12 цагт очиход иргэн Б-ын 4 ханатай гэр бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт өртсөн иргэн Б /31 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд, III зэргийн түлэгдэлтэй аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ. Мөн бага насны хүүхэд Г /2 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг аймгийн Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд