Сонгуулийн үйл ажиллагааг гадаадын 259 ажиглагч ажиглаж байна

Сонгуулийн үйл ажиллагааг гадаадын 259 ажиглагч ажиглаж байна

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа улс даяар 07:00 цагт эхэлсэн

Энэ удаагийн сонгуулиар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлэн ажиллаж байна.

Тэдгээрийн 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудынх бол 68 нь Монгол Улс дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрынх ажээ. 

Түүнчлэн ес дэх удаагийн сонгуулийн гадаадын болон олон улсын хэвлэл мэдээллийн (Kyodo News, CCTV, Bloomberg TV, Thomson Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency, Буриад ТВ, Nikkei, the Guardian, Agence-France-Presse) 12 байгууллагын 27 сэтгүүлч сурвалжилж байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд