Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан: "Өнгөрсөн долоо хоногт экспортын тоо, хэмжээ ямар байсан талаарх мэдээлэл өгье. Гол түүхий эдийн экспорт нэмэгдсэн, зарим нэг үзүүлэлт өнгөрсөн оны хэмжээнд дөхлөө. Өнгөрсөн долоо хоногт 278 сая ам.долларт хүрсэн нь энэ оны хувьд хамгийн өндөр үзүүлэлт. Өнгөрсөн долоо хоногийнхоос 40 гаруй сая ам.доллароор нэмэгдсэн. Үүнд Нарийнсухайтын бүлэг ордуудаас хийгдсэн экспортын дүн эерэг нөлөө үзүүлсэн. Ийнхүү нүүрсний экспорт долоо хоногийн дотор 1.9 сая тонноор нэмэгдлээ. Энэ эерэг үзүүлэлт төв банкны валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн. Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 246 сая ам.долларт хүрсэн. Энэ нь сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үзүүлэлт. Ханшийн түвшин чухал ч валютын нөөц чухал. Энэ зорилтоо бид хадгалж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар экспорттой холбоотой тогтоол гарсан. Улмаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Бичигт боомтуудад валютын нөөцөд эерэг өөрчлөлт үзүүлэх, яаралтай гарах шаардлагатай экспортын биет түүхий эдүүдийг хугацаа алдахгүй гаргах зохион байгуулалт хийхийг боомт дээр ажиллаж байгаа төрийн захиргааны байгууллагуудад чиглэл өглөө. Мөн өртөг бууруулах арга хэмжээ авах чиглэлийг нүүрсний болон тээврийн компанид өглөө" гэв.