Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Бадамцэцэг МАН-д элсжээ

Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Бадамцэцэг МАН-д элсжээ

Мисс, шүдний эмч Б.Бадамцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллах болсон билээ. Тэрээр зөвхөн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаад зогсохгүй улс төрийн сонголтоо хийн, МАН-д гишүүнээр элсжээ.

Түүгээр ч үл барам МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны удирдах зөвлөлд сонгогджээ.

 

Сонирхолтой нь IZ гэх хочтой, онлайн сургалт, цахим тааварт тоглоом зэрэг бизнес хийж байсан гэгддэг Г.Ирээдүй мөн л МАН-д гишүүнээр элсэж, МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн болсон байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд