Наадмын тасалбарыг 1-2 сая төгрөгөөр дамлан зарж  байна

Наадмын тасалбарыг 1-2 сая төгрөгөөр дамлан зарж байна

Үндэсний их баяр наадмын тасалбарын долоодугаар сарын 1-ний 07:00 цагт  www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлсэн. Гэтэл 5-10 минутын дотор бүх тасалбар  борлуулагдаж дууссан талаар олон нийт сошиал орчинд мэдээлсэн. Харин энэ  талаар   гүйцэтгэгч компаниас тодруулахад “Наадмын тасалбар 5 минутад зарагдсан гэх мэдээлэл худал. 07:00 цагт борлуулалт нээгдэж 08:00 цагт бүх тасалбар худалдаалагдаж дууссан. Системд ачаалал үүссэн”  гэдгийг хэллээ. Харин энэ асуудалд Нийслэлийн зүгээс ямар нэгэн тайлбарыг хийгээгүй бөгөөд хариулах боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байна. Энэ жилийн наадмын тасалбар суудлаасаа хамаарч  80-150 төгрөгийн үнэтэй.  Долоодугаар сарын 11-нд нээлт, бөхийн барилдаан 12-ний өдрийн хаалт  хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц юм. Түүнчлэн нэг хүнд 2-оос дээш ширхэгээр худалдаалахгүй байхаар шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл фейсбүүкт “Наадмын тасалбар авна, зарна” гэх группүүд өнөөдөр өглөөнөөс эхлэн амь оржээ. Учир нь тус группт хаяг тус бүрээс 4-5 тасалбар зарах зарыг байршуулж эхэлжээ. Тэднээс тасалбарыг хэдэн төгрөгөөр борлуулж буйг лавлахад “1-2 хүртэлх сая төгрөгийн үнэтэй” гэх тайлбарыг өглөө.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд