Сэрэмжлүүлэг: Бамбай хоншоорт могойд хатгуулсан гэх дуудлага өдөрт 8-10 удаа бүртгэгдэж байна

Сэрэмжлүүлэг: Бамбай хоншоорт могойд хатгуулсан гэх дуудлага өдөрт 8-10 удаа бүртгэгдэж байна

Сүүлийн үед уул хад, голын эрэг, байшин барилга, хүүхдийн тоглоомын талбайд бамбай хоншоорт могой их үзэгдэх болжээ. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд бамбай хоншойрт могойд хатгуулсан гэх дуудлага өдөрт 8-10 удаа бүртгэгдэж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

Ерөнхий шинж:

  • Биеийн урт 70 орчим см
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Хүүхэн хараа нь босоо.
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос хялбар ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай юм. Хэрэв та нийслэлд ийм могойтой таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газарын 318003, 323780 дугаарт, бусад үед Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн ​310005 тоот утсаар мэдээлэл өгнө үү.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд