ГЭР БҮЛЭЭРЭЭ АМАРЧ ЯВААД, 7 НАСТАЙ ХҮҮ ЖИВЖЭЭ

ГЭР БҮЛЭЭРЭЭ АМАРЧ ЯВААД, 7 НАСТАЙ ХҮҮ ЖИВЖЭЭ

Увс аймаг, Тариалан сум Тарвагатай багийн “Увс” нуурт гэр бүлийн хамт амарч явсан бага насны хүүхэд “Увс” нууранд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 8-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Ш /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, нуурын баруун урд эргээс 15 метр зайд, 3 метрийн гүнээс 16:45 цагт цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд