Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “20 минутын хот” концепцийн хүрээнд иргэд оршин сууж буй газраасаа төрийн үйлчилгээг 20 минутад авах нөхцөлийг “ХУРДАН” цэгээр дамжуулан хэрэгжүүлж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа агентлаг Төрийн Цахим Үйлчилгээний Зохицуулалтын Газар (ТЦҮЗГ)-аас алслагдсан бүсэд оршин суугаа иргэд болон лагерь, зусландаа гарсан иргэдэд амралтын өдөр харгалзалгүй хүрч очиж үйлчлэх онцлог бүхий төрийн үйлчилгээний хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг танилцууллаа.
Ингэснээр гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, эдийн засгаа хэмнэх, амрахынхаа хажуугаар ажлаа амжуулах боломжийг олгож байгаа юм.
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг иргэдэд Иргэний үнэмлэх дахин авах, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Эмнэлэгт цаг захиалах, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт зэрэг төрийн 43 байгууллагын 478 гаруй лавлагаа, тодорхойлолт, мэдээллүүдийг нэг дороос авах боломжтойгоороо онцлог юм байна.