Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын баяр наадмын эхний хоёр өдөр нийт 80 мянга гаруй машин, 600 мянга орчим хүн хөдөөг зорьсон албан бус статистик байна. Өнгөрсөн жилийн наадмаар 120 мянган машинаар 680 мянга гаруй хүн хөдөөг зорьж байсан бол энэ жил өсчээ.
Энэ сарын 10-16-ны хооронд буюу баяр наадмын амралтыг тохиолдуулан амарч зугаалах, аялах зорилгоор Улаанбаатараас нийт 80 мянга гаруй автомашин орон нутгийн чиглэлд зорчсон байна. Энэ тоо өнөө, маргаашдаа ч өснө.
Нэг автомашинд дунджаар 4-5 хүн зорчсон гэж тооцвол 700-800 мянган иргэн дотоодод аялсан байна. Энэ жилийн хувьд түгжрэл урьд жилүүдийнхээс их байгааг анхааруулж, сонор сэрэмжтэй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөсөн. Өчигдрийн байдлаар /2024.07.16/ хот руу буцах чиглэлийн замын урсгал түгжрэлтэй байгаа учраас хурдаа тааруулж зорчихыг ТЦА-наас мөн анхааруулж буй.
Өнгөрсөн жилийн наадмаар гарах, нэвтрэх дөрвөн постоор дараах тооны автомашин орон нутаг руу гарч байжээ. Тухайлбал,
- Багахангай дүүргийн Хоолтын нэвтрэх цэгээр 13 мянга 796 автомашин,
- Сонгино хайрхан дүүргийн Эмээлтийн нэвтрэх цэгээр 69 мянга 675 автомашин,
- Налайх дүүргийн Налайхын нэвтрэх цэгээр 14 мянга 124 автомашин,
- Хан-Уул дүүргийн Түргэн гүүрийн нэвтрэх цэгээр 14 мянга 115 автомашин гарсан байдаг.
Харин энэ жил хэчнээн автомашин хөдөө рүү зорчсон тоон мэдээ ирэх долоо хоногт гарах юм.