Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зуны дэлгэр цаг дуусах дөхөж, задгай талбайн шоу тоглолтууд ч хаалтаа хийх дөхөж буй. Тиймээс ойрын хугацаанд буюу наадмын өдрүүдэд болох тоглолт үзвэр, үйлчилгээний хуваарийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
НҮҮДЛИЙН ТЕАТРЫН ҮЗҮҮЛБЭРҮҮД ЗААСАН ӨДРҮҮДЭД ТОГЛОГДОНО
Цагаан лавай чуулгын нүүдлийн театрын ардын урлаг, өв соёлын бүрэн хэмжээний тоглолт Тэрэлжийн Глори ресортод байрлах дэлхийн хамгийн том гэр хэмээн нэрлэгдээд буй их монгол өргөөнд заасан өдрүүдэд тоглогдож эхэлжээ. Тасалбар болон тоглолтын бусад мэдээллийг энд дарж уншина уу.
"LAND OF THE SKY" ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ХАМГИЙН ТОМ ТОГЛОЛТ
Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр нь 74 жилийн арвин их түүхтэй, үндэсний урлагийг түгээн дэлгэрүүлэгч, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий 150 гаруй уран бүтээлчидтэй мэргэжлийн урлагийн хамгийн том байгууллага юм.
Тус театрын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг жуулчдад зориулсан тоглолт шинэчлэгдэн "Land of the Sky" нэртэйгээр та бүхэнд хүрч байна.
Тоглолтын хөтөлбөрт үндэсний урлагийн бүхий л төрөл багтсан бөгөөд монгол орны дөрвөн зүгт амьдарч буй нүүдэлчин ард түмний өвөрмөц соёлыг харуулах онцлогтой аж.
"ХҮННҮ ХААН" ЭНТЕРТЭЙНМЕНТ ШОУ ТОГЛОЛТ 16-НД БОЛНО
Хүннү гүрний өлгий нутагт "ХҮННҮ ХААН" шоу. Наадмын нээлтийг үзэхээр зорин Монгол Улсад ирдэг жуулчдын тоог улам нэмэгдүүлэх энэхүү театрчилсан шоунд их гүрний үүх түүх, нүүдэлчийн ардын давтагдашгүй соёл уламжлал, язгуур урлаг, ардын дуу хуур хөгжим бүжиг, морьтон харваачдын сэтгэл огшоох үзүүлбэрүүд бүгд багтсан байна.
Энэхүү шоу тоглолтыг оройн цагаар, мөн Монгол-Англи хоёр хэлний тайлбартайгаар нийт гурван удаа зохион байгуулах бөгөөд сүүлийн тоглолт энэ сарын 16-нд.
Тасалбарын үнэнд ХҮННҮ ХААН шоуны тоглолтын тасалбар, Харилцааны амьтны хүрээлэн үзэх эрх, Браво циркийн "Модун Шанью" циркчилсэн тоглолтуудыг үзэх эрх багтсан байна.
"NEONOMAD" – INTEGRATED CULTURAL EVENT WITH TRADITIONAL FOOD
Дараагийн арга хэмжээ бол Монголын баялаг түүх соёл, зан заншил, хоол хүнс, үндэсний хувцас хэрэглэлийг зочдод сурталчлан таниулах өдөрлөг. Тус өдөрлөг гадаад, дотоодын бүх иргэдэд нээлттэй гэсэн юм.