Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэрсэн дунд хэвтэж байсан эрэгтэйг тарвага гэж андууран буудан амь насыг нь хохироожээ
Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр багийн нутагт хүн буудуулж нас барсан байна гэх харамсалтай хэргийн дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт 2024.07.13-ны өдрийн 16:40 цагт ирсэн ажээ. Хэргийн шалгалт явцын үед Сэлэнгэ аймагт оршин суух хаягтай М нь өөрийн эзэмшлийн Портер маркийн автомашинаас Улаанбаатар хотод оршин суух хаягтай иргэн Б.Ө /45 настай, эрэгтэй/-г дэрсэн дунд хэвтэж байх үед нь тарвага гэж андуурч Тоз-8 маркийн буугаар зүүн нүдэнд нь нэг удаа буудаж амь насыг нь хохироосон гэж мэдүүлжээ. Энэхүү хэргийн шалгалтын үйл ажиллагааг Төв аймгийн Цагдаагийн газар явуулж байна.