Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс /04.16/ хойш нэвтрэх боломжгүй болсон.
Тус системийн өгөгдлийн санд гэмтэл гарсантай холбоотойгоор Ebarimt аппликэйшн болон Ebarimt.mn сайтаар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй болсон байна.
Иймд "даатгуулагч иргэн та E-Mongolia аппликэйшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ төлнө үү. “Ebarimt” системийн үйл ажиллагаа хэвийн болсон даруйд эргэн мэдэгдэх болно" гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэв.
Харин Татварын нэгдсэн лавлахаас тус апп-д яагаад нэвтэрч болохгүй байгааг тодруулахад "Гэмтэл гарсан тул засвар хийгдэж байгаа. Хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байна" хэмээлээ.
Нэмэлт: НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг өчигдөр улс орон даяар шууд явагдсан билээ. Энэ удаагийн тохиролд 2025 оны 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 47,027 161 баримт хамрагдсанаас:
- 8 орон таарсан 1
- 7 орон таарсан 5
- 6 орон таарсан 41
- 5 орон таарсан 408
- 4 орон таарсан 4213
- 3 орон таарсан 41998 баримт тохиролд таарч азтан болсон ч иргэд өөрсдийгөө азтан болсон эсэхийг аппликэйшн хэвийн болох хүртэл мэдэх боломжгүйд хүрчээ.