Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэлэнгэ аймаг, Шаамар сумын Дулаанхан багийн “Ерөө голын гүүр” гэдэг газарт гэр бүлийн хамт амарч байсан 15 настай хүүхэд “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлага мэдээллийг долдугаар сарын 14-ний өдрийн 12:34 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын 2 алба хаагчтай хамтран Ж/15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг долдугаар сарын 15-ны өдрийн 05:00 цагаас 21:35 цаг хүртэл “Ерөө голын гүүр” гэдэг газраас “Орхоны бэлчир” гэдэг газар хүртэл 30 км-т голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. долдугаар сарын 16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 06:57 цагт тухайн хүүхдийн цогцсыг осолдсон газраас 20 км-т “Элстэй” гэдэг газраас голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олж, гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.