Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн "Намнангийн-Ар" гэдэг газар тус аймгийн Мөрөн сумын харьяат 13 хүн /4 том хүн, 9 хүүхэд/ өчигдөр 15:00 цагийн орчим “Намнан” ууланд жимс түүж явснаас бага насны нэг хүүхэд сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 16:41 цагт ОБЕГ-т ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн алба хаагчидтай хамтран Э /4 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:21 цагаас зохион байгуулах явцад иргэн О нь “Захын булаг“ гэдэг газар зорчиж яваад тухайн хүүхдийг автозамын дэргэд байхад нь олж, ойролцоох малчныд хүргэж өгсөн байна. Энэ тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 18:15 цагт мэдээлжээ. Мэдээллийн дагуу малчин Б-ынд 18:34 цагт очиж, тухайн хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.