Нийслэл

Нийслэл "БУХ"-ын хүрэл хөшөөтэй боллоо

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан хөрөнгийн зах зээлийн бэлгэдэл болсон бухын хүрэл хөшөөг нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Анкарагийн гудамжинд босгожээ.

Уг хөшөөний урт 5.5 метр, өндөр нь 3 метр. Хөшөө нь хүрэл цутгамал хийцлэлтэй бөгөөд 40 см-ийн гүнд арматур зангидан суурилуулжээ.

Хөшөө байрлах талбайн хэмжээ 325 м.кв, 72 м.кв талбайг зүлэгжүүлж, 253 м.кв талбайг дөрвөн см зузаан цагаан боржин чулуун хавтангаар өнгөлсөн байна.

Санхүүгийн салбарын бэлгэдэл болсон энэхүү хүрэл хөшөөг уран бүтээлч Ж.Цолмонхүү, Д.Анхбаяр, Д.Ариунболд, Б.Лхагважав, Н.Саруул-Оргил, О.Жамьяантүвдэн болон Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид хийжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд