БАЯР НААДМЫН ҮЕЭР ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД 3506 ХҮН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ

БАЯР НААДМЫН ҮЕЭР ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД 3506 ХҮН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2024 оны 07 дугаар сарын 10-наас 16-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт осол, гэмтлийн шалтгаанаар нийт 3506 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс том хүн 2113, 0-18 насны хүүхэд 1393 байна.

Мөн энэ өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авчээ. Үүнээс том хүн 304, 0-18 насны хүүхэд 179 байна.

Түүнчлэн мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 125 байна. Үүнд 10 хүртэлх насны хүүхэд 27 байгаа бол, 10-18 насны хүүхэд 53 байна. Харин уралдааны мориноос унасан 13 хүүхэд байгаа аж.

Мөн ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 36 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 0-18 насны хүүхэд 2 байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд