Төв номын сангийн уулзварыг урьдчилан мэдээлэлгүйгээр хаажээ

Төв номын сангийн уулзварыг урьдчилан мэдээлэлгүйгээр хаажээ

Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Жамъяангүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг засварлаж, шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан ойролцоох авто замуудыг хэсэгчлэн хаагаад байгаа юм. Тэгвэл өнөөдрөөс Төв шуудангаас урагш Сөүлийн гудамжны уулзвараас Гэндэнгийн гудамжны уулзвар хүртэлх авто замыг хаажээ. Тухайн авто замыг өнөөдрөөс долдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаах юм байна.

Уг замыг хаах талаар холбогдох албаныхан урьдчилан мэдээлээгүй бөгөөд ажлын өдөр гэнэт хаасан нь иргэдийг бухимдуулаад байна. 

Түүнчлэн дулааны шугам сүлжээний их засварын ажил хийж буйтай холбогдуулан зарим байршилд халуун усны хязгаарлаад байна. Гэхдээ цэвэр усны буюу хүйтний усыг хязгаарлалт тогтоохгүй засварын ажлыг гүйцэтгэнэ гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.

Төв номын сангийн уулзварыг урьдчилан мэдээлэлгүйгээр хаажээ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд