Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэлэнгэ аймгийн Мандал сум Минжийн хангай багийн Гурван салаа гэдэг газарт “Хараа голын усанд хүний цогцос байна” гэх дуудлага мэдээллийг долдугаар сарын 18-ны өдрийн 15:22 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид ажилласан байна. 15:36 цагт алба хаагчдыг очиход нэр, нас нь тодорхойгүй, ойролцоогоор 60 орчим насны эрэгтэй хүний цогцос усны мандалд хөвж байсныг гарган Мандал сумын цагдаагийн газарт шилжүүлэн өгч ажиллажээ.