Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж буй.
Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотойгоор тус замын суурь асфальт бетон хучилтыг хийсэн бөгөөд долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 30 хүртэлх дахин асфальт бетоноор хүчитгэх юм.
Ингэхдээ тус замын худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулах шугам хоолой угсарч хашлага солих бөгөөд өнөөдрийн байдлаар тус замын ажил 40 хувьтай үргэлжилж байгаа аж.
Олон нийтийн сүлжээнд эвдрэл, гэмтэлгүй авто замын хашлагыг сольж байгаа тухай иргэд шүүмжилсэн. Энэ асуудлыг нийслэлийн Замын хөгжлийн газраас тодруулахад дээрх уулзварын авто замын хашлагыг 14 жилийн дараа сольж байгаа болохыг тайлбарлав.
Нийслэлийн замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Ганбат “Авто замын бетон хашлагыг 12-16 жилийн хугацаанд ашигладаг. Бидний шинэчилж байгаа дээрх замын авто хашлага 14 жил болсон. Бид бетон хашлагыг байгалийн чулуун хашлагаар сольж байгаа.
Байгалийн чулуун хашлага нь эдэлгээ удаан, чанар сайн учраас бид энэ жил хэд хэдэн байршилд байгалийн чулуун хашлагыг байршуулж байна. Хуучин чулуун хашлагыг бид хуулаад хаядаггүй. Иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтээр ашиглуулдаг” гэв.