Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилд 28,635 эх амаржиж, 28,846 хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 4,170 (12.7%)-аар, төрсөн хүүхэд 4,158 (12.6%)-аар буурсан үзүүлэлт аж.
1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.1-ээр буурч, нас баралт өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа талаар ҮCХ-ноос мэдээлэв.
Мөн 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий,Увс,Орхон, Ховд, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт улсын дунджаас 0.3-2.9-өөр илүү бусад аймагт 0.3-4.5-аар бага байгаа юм.
Түүнчлэн эн оны эхний хагас жилийн байдлаар нас баралт 8,643 болж өмнөх оны мөн үеэс 30 (0.3%)-аар нэмэгджээ. 1,000 хүнд ногдох төрөлт 8.4, нас баралт 2.5, ердийн цэвэр өсөлт 5.9 байна.