Нийтийн тээврийн гурван чиглэлд түр  өөрчлөлт оруулжээ

Нийтийн тээврийн гурван чиглэлд түр өөрчлөлт оруулжээ

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 3 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Олимпын гудамж, Гадаад хэргийн яамны уулзвараас урагш авто замыг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж байгаа тул тус замаар зорчдог  нийтийн тээврийн 3 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулаад байна.

Зам хаах хугацаанд  нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Ү:Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб
  • Ч:63 "Хан хилсс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр"
  • Ч:71 "120 мянгат - Хүннү 2222 - Баянмонгол хороолол - МУБИС-Сүхбаатарын талбай"

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд