Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн "Төвийн хойд булан" гэдэг газар тус сумын харьяат малчин М нь 07.16-ны өдрийн 15:00 цагт мотоциклоор адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 13:50 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ар гэрийхэнтэй хамтран малчин М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.23-ны өдрийн 10:25 цагаас Жаргалант сумын төвөөс баруун хойд зүгт Цэцүүх багийн “Өлд хавчиг” “Их хавчиг” “Жаргалант” “Уст” “Нарийн шарга” “Салаат” гэдэг газар хүртэл 35 км-т, “Уст мухар”, “Өлд хавчиг” гэдэг газар хүртэл 12 км-т автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 20:40 цагт түр зогсоосон.