Дундговь аймагт өчигдөр орсон аадар борооны улмаас орон сууц, автомашин усанд автжээ

Дундговь аймагт өчигдөр орсон аадар борооны улмаас орон сууц, автомашин усанд автжээ

Дундговь аймаг, Сайнцагаан сум, Боржигон, Нарлаг багт 07.23-ны өдрийн 20:20-21:00 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо оржээ.

Борооны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлага 20:32 цагт  Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн  алба хаагчид Сайнцагаан сумын мэргэжлийн ангийн ажилтнууд 3 цаг 30 минут ажиллаж аймгийн Цагдаагийн газрын байр, залуус хорооллын 221 дүгээр байрны зоорийн давхарт ус орсныг соруулж, 4 автомашин усанд авсан байсныг 00:30 цагт татан гаргаж 17 хүн үүнээс (3 нь хүүхэд)-ийн аюулгүй байдлыг хангасан байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд