ҮХЭК: Хянагчид талийгаач Б.О өөртөө эрсдэл учруулж болзошгүй байсан тул гавласан гэжээ

ҮХЭК: Хянагчид талийгаач Б.О өөртөө эрсдэл учруулж болзошгүй байсан тул гавласан гэжээ

 

     ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр цагдан хоригдож байгаад П.Н.Шастины нэрэмжит Гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж амиа алдсан иргэнд холбогдох асуудлаар ХЭҮК-ын дарга, гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяр “ХЭҮК-ийн зүгээс 21 настай залуу хоригдож байхдаа амиа алдсан харамсалтай мэдээлэл гарсан даруйд холбогдох газруудад шалгалтын  ажиллагааг эхлүүлсэн. Тодруулбал, 461 дүгээр ангид хяналт шалгалтын ажиллагааг хийж, хяналтын камерыг шалгасан. Талийгаач дөрөвдүгээр сараас цагдан хоригдож байсан. Харин долдугаар сарын 11-ний өдөр түүний хэвлийгээр өвдөж байна гэх шалтгаанаар хорих ангийн эмнэлэгт шилжсэн байна. Мөн долдугаар сарын 22-нд бие засаж байхдаа уналт таталт өгч байсан бичлэг камерын бичлэгт үлдсэн байна. Мөн түүнд албаныхан анхан шатны тусламж үзүүлж байгаа бичлэг бий. 18:30 цагийн үед талийгаачийг Гуравдугаар эмнэлэгт хүргэж, 23:30 цаг хүртэл эмчилгээ хийлгэж байгаад амиа алдсан байна. Эргэлт, уулзалт, эмчилгээ хийсэн бүртгэл зэрэг нарийн мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Эмчилгээ хийж байсан Гуравдугаар эмнэлэгийн холбогдох хүмүүст шалгалт хийнэ. Сүүлийн үед цагдаагийн байгууллагынханд шалгагдаж байхдаа амиа алдсан гэх хэрэг гарах болсон. ХЭҮК-ийн зүгээс дээрх хэргийг байж болохгүй зүйл гэж үзэж байгаа. Алба хаагчид талийгаачид 50 минут гав хэрэглэсэн гэх тайлбар өгсөн. Үүнийг эмнэлэгийн байгууллаас нэмэлтээр баталгаажуулах ёстой. Тухайн эргэн өөрийнхөө аминд хүрч болзошгүй байсан учир гав зүүсэн гэх тайлбар өгсөн. Эмнэлэгийн тусламж авч байгаа үед эрүүл мэндийн байгууллага тусламжийнхаа хүрээнд тухайн иргэний хөдөлгөөнийг хязгаарлахыг тулд гав бус мэргэжлийн багаж хэрэглэх ёстой байсан” гэв. Энэ бүх мэдээллээс харахад талийгаач Б.О нь таталт өгсний улмаас УГТЭ хүргэгдэн очсон атлаа өөрийнхөө амийг хорлох үйлдэл гаргах нөхцөл бололцоо байсан уу?  гэдэг асуулт гарч ирлээ. 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд