Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцуулах хүсэлтийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Ёс зүй, дэгийн байнгын хороонд гаргасан.
Энэ талаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар "М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой албан бичиг өчигдөр манай байнгын хороонд орж ирсэн. Үүний дагуу дөрвөн хүний бүрэлдэхүүн томилоод ажиллаж байна. УИХ-ын гишүүн гэдэг бол олны төлөөлөл. УИХ-ын гишүүний бүрэн эрх бол өөрийг нь хамгаалсан биш олны санал, мандатыг хамгаалсан бүрэн эрх байдаг шүү. Мөн төрийг бүрдүүлж байгаа парламент өөрөө ёс зүйтэй байх ёстой. Энэ агуулгаараа Нара гишүүний хийсэн үйлдэл нь хууль, дүрэм, журмаа зөрчсөн зүйл ажиглагдаж байна. Нэгдүгээрт сануулах арга хэмжээ, хоёрдугаарт уучлалт гуйх, гуравдугаарт зургаан сар цалингийн 20 хувийг хасах зохицуулалттай байдаг" гэв.