Баяраар үнийн хөөрөгдөл үүсгэвэл 500 мянган төгрөгөөр торгоно

Баяраар үнийн хөөрөгдөл үүсгэвэл 500 мянган төгрөгөөр торгоно

Тодруулбал, Монгол дээлний үнэ өнгөрсөн жилийнхээс 100-200 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол ууны худалдаа эрхлэгчид эрэлтийг далимдуулан үнийн хөөрөгдөлийг үүсгэдэг. Ууцнаас гадна баяр угтсан үнийн хөөрөгдөл хүнсний өргөн хэрэглээний бүх бүтээгдэхүүнд гардаг. Хэвийн боов гэхэд өнгөрсөн жил 3000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ жил 4000-8000 төгрөг болж өссөн. Тиймээс иргэд жилд тоотой хэд болдог баяр далимдуулж үнэ нэмдэг байдлаа халахыг хүсч байна.

Үйлдвэрлэгч болоод импортлогч харилцагчид нь үнээ нэмээгүй байхад худалдагчид дур мэдэн лангууны үнээ өсгөж байгаа бол үүнд Зөрчлийн хууль үйлчлэх учиртай.

Уут, савлагаатай бүтээгдэхүүн болон жижиглэнгээр худалдаалдаг аль нь ч бай үнийг  худалдаа эрхлэгч шалтгаангүй бол түүнд тооцох хариуцлагыг чангатгах хэрэгтэйг иргэд хэлж буй. Угтаа хуулийн зүйл заалтад энэ тохиолдлыг тусгасан байдаг ч албаныхан тэр хяналт тавьж торгууль тооцох нь ховор. Тиймээс иргэд өөрсдөө зохиомлоор үнэ нэмсэн асуудлаар ШӨХТГ-т хандах боломжтой.

ҮНЭ ЗОХИОМЛООР НЭМСЭН БОЛ  ТАВАН САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Зөрчлийн тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар зохиомлоор үнэ нэмсэн этгээдэд хариуцлага тоох заалттай.

Үүнд:

  1. ·Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж”,
  2. ·Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний /500 мянган төгрөг/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /5 сая төгрөг/ төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байдаг.

Тиймээс албаныхан хариуцлага тооцоогүй байлаа гэхэд иргэд худалдаа эрхлэгчдээс шаардах бүрэн эрхтэй. Харин худалдаа эрхлэгчид тухайн иргэний санал хүсэлтийг хүлээж аваагүй тохиолдолд холбогдох байгууллагад зах, худалдааны төвийн нэр, лангууны дугаар, бүтээгдэхүүний үнийн мэдээллийг нээлттэй мэдээлэх боломжтой байна. Ингэснээр хуулийн дагуу хариуцлага тооцох юм. Жижиглэнгийн худалдаа эрхлэгч болон нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын баримт өгөөгүй тохиолдолд мөн барааны үнэтэй холбоотой гомдол саналыг гаргах эрхтэй аж.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд