Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хэлэлцээрийн төслийг дэмжив.
Уг хэлэлцээрийн төслийн агуулга нь ОХУ-тай хамтарсан компани байгуулж "Чингис хаан" нисэх онцны буудалд агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай юм. МИАТ компани тендер зарлаж шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсныг 2020 оноос төрийн өмчит "Эрчис ойл" компаниар гүйцэтгүүлэх болсон юм. Харин энэхүү хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд Орос, Монголын хамтарсан компани онгоцны шатахуун нийлүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгажээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Монголын 60, ОХУ-ын 40 хувийн эзэмшил бүхий хамтарсан компани "Эрчис ойл" компанийн дор байгуулагдана. "Эрчис ойл" компанийн ашиглаж байгаа дэд бүтэц, эд хөрөнгөнөөс хамтарсан компани руу шилжих асуудал байхгүй. Түрээсийн журмаар ашиглаад борлуулалтаа хийгээд явна" гэсэн юм.