Ж.Энхбаяр: Самнасан ноолуур бол хайлуулж, гулдмайлсан алт гэсэн үг

Ж.Энхбаяр: Самнасан ноолуур бол хайлуулж, гулдмайлсан алт гэсэн үг

Хуваалцах Жиргэх

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас ноолууртай холбоотой асуудлаар тодруулага хийлээ.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Самнасан ноолуур гэдэг хайлуулж, гулдмайлсан алт гэсэн үг. Шууд олон улсын зах зээл дээр борлуулагддаг бараа. Европын зах зээл манай гол зах зээл болж байна. Тиймээс бид хамгийн үнэтэй зах зээл дээр бэлэн самнасан ноолуураа гаргах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар үнэ 98-104 долларын хооронд байгаа. Нүүрс, зэс, алтны зах зээл гэдэгтэй адил ноолуур зах зээлтэй.  Дунджаар 100 гээд бодоход 1кг самнасан ноолуур 150 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үг. 1кг самнасан ноолуур гаргахын тулд 2 кг түүхий ноолуур орно. Зүүн аймгуудын ноолуур хамгийн сайн байдаг. 

2кг буюу 300 мянган төгрөгөөр түүхий эд авна. 1 кг самнасан ноолуур гаргахын тулд. Зах зээлийн 50-60 мянган төгрөгийн нэмэгдэл дээр дотоодын үйлдвэрүүд ажиллаж байгаа. Дотоодын үйлдвэрийн 50-60 мянган төгрөг гэдэг нь 10 мянган тн ноолуураар бодоход 500-600 тэрбум төгрөг монголд үлдэнэ.

Нэмүү өртөг, цалин хөлс дотооддоо үлдэж, үндэсний үйлдвэрүүд чадвахжина. Ийм үндэсний үйлдвэртэй болсноор ноолуурын үнийг энэ хямралын үед маш бага унагааж, 10 хувь дотор унагаж барьж авч чадаж байна. Дотроо үйлдвэрлэж, үнэтэй зах зээлд гаргаж чадаж байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд