Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурлын шийдвэрийг Улсын дээд шүүхээс өнгөрсөн долоо хоногт танилцуулсан.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Цогтбаатарыг эргүүлэн татах асуудал хөндөгдөж, олны анхаарлыг татаад байгаа.
Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банканд хэтсийн даргаар ажиллаж байх үедээ “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон.
Харин “Сэлэнгийн герфорд” ХХК, “Пи СИ ВАЙ” ХХК-д холбоотой хэрэгт гэм буруугүй болох нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэсэн ч дээр дурдсан хэргүүдээс үзвэл Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлж эргүүлэн татах нь цаг хугацааны асуудал болоод байна.