Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэд 24 цагаар гадаад пасспортаа захиалах боломж бүрджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгийн газрын дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвд иргэн өөрөө гадаад пасспортоо захиалах боломж бүхий төхөөрөмж байршуулаад байна. Мөн улсын бүртгэлтэй холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой киоск машиныг байрлуулснаар иргэд долоо хоногийн аль ч үед хүссэн үйлчилгээгээ авах боломжтой болоод нэг жил гаруйн хугацааг өнгөрүүлээд байна.
Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нь энэ оны эхний улиралд 33 мянган иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлжээ. Төрийн үйлчилгээг иргэдэд улсын бүртгэлийг хүртээмжтэй болгох үүднээс 2023 онд хороо бүрт байсан иргэний бүртгэлийн ажилтнуудыг нэг цэгт төвлөрүүлж, "Нэг цэгийн үйлчилгээ" болгосон нь иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдтэй холбоотой нийт 132 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ.