Хотын дарга Х.Нямбаатар ба

Хотын дарга Х.Нямбаатар ба "UB Food festival"-ийг тойрсон иргэдийн үймээн

Хотын дарга Х.Нямбаатар ба "UB Food festival"-ийг тойрсон иргэдийн үймээн.

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэлсэн. Энэ үеэр хэдэн үймээн боллоо. Тодруулбал, Сүхбаатарын талбайд ураныг эсэргүүцэн суулт зарлаад байсан иргэн  н.Солонго фестивалруу дайран орж цагдаа нартай нүүр тулан хөөгдөж байгаа бичлэгээр эхлэв.

Иргэн "Гоо Гоо" нэртэй хаягаар лайв хийн хотын дарга Х.Нямбаатартай уулзахаар ирсэн байна. Тэд, Хотын дарга Х.Нямбаатар "UB Food festival-ийг нэг тэрбум 600 сая төгрөгөөр зохион байгуулж, иргэдийг такстай оруулж байна" гэдэг мэдээлэл өгсөн юм. Мөн хотын дарга Х.Нямбаатартай уулзах үеэрээ "Таныг тэрбум 600 сая төгрөгөөр ийм фестивал зохион байгуулж байхад монголын ард түмний амьдрал сайхан байна гэж бодож байна уу" гэх зэрэг асуулт тавьж, ярилцмаар байна гэсэн ч хөөгдөн гарлаа.Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатартай уулзахаар Түц эрхлэгчидийн холбооны  төлөөлөл эмэгтэйчүүд ирсэн боловч  мөн л цагдаа нарт хөөгдөн гарч байгаа бичлэгээ олон нийтийн сүлжээнд оруулжээ. 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд