Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 07-ны 18:08 цагт “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны замд "Приус-30" маркийн суудлын автомашин явган хүний хүний гарцаар гарч байсан бага насны хүүхдийг мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тухайн ослын хэрэгийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна" гэх тайлбарыг өглөө.
Мөн хохирогч 12 настай хүүгийн биеийн байдал сайнгүй байгаа аж.
Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, давуу эрх бүхий явган зорчигчийг явган хүний гарцаар гарах буюу завдаж байхад нь хурдаа сааруулан зам тавьж өгч, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.