Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-Жилийн өмнөх үйл явдлаас өмнө энэ хувцас хэрэгслээр яагаад хангаж болоогүй юм бэ?
-Бид дэлхийд шинэ техник технологи юу хэрэглэж байна түүнийг л нэвтрүүлэхийг хичээж байгаа. Судалж байна. Түүнийг худалдан авалт хийж нийлүүлж байгаа. Өмнө нь огт холбоо байгаагүй гэж хэлээгүй. Оноолт номеруудын гүйцэтгэх үүргүүд нь өөр өөр байдаг. Жишээ нь, үүн дээр холбоочин гал сөнөөгч гэж томилгоот гал сөнөөгч байдаг.
-Гал унтраах үйл ажиллагаанд нийт 120 гаруй нэр төрлийн техник хэрэгсэл, багаж ашигладаг. Онцгой байдлын албан хаагч объектын болон ой хээрийн түймрийн үед өмсдөг хоёр төрлийн хувцас хэрэглэлийг ашигладаг. Объектын гал түймэр унтраах иж бүрэн хувцасны тухайд 2004 онд евро стандартын дагуу хийгдсэн. Сүүлийн жилүүдэд төр засгаас онцгой анхаарч, хувцас болоод техник хэрэгслүүдийн хангамж сайжирсан. 2019 онд алба хаагчдын өмсөж байгаа хувцсыг тус бүрд нь салгаж, стандарттай болгож өгсөн. Мөн хувцаснаас гадна гал унтраах тээврийн хэрэгсэл стандарт шаардлагын дагуу байдаг. Одоо алба хаагчдын өмсөж, тэдний хэрэглэж байгаа техник хэрэгсэл бол бүгд евро стандартынх юм. Үүнээс гадна төслийн хүрээнд нийлүүлэгдсэн Франц, Австрали, Польшоос худалдан авсан автомашинууд үүрэг гүйцэтгэж байна.
Энэ салааны зохион байгуулалт буюу бүлгийн зохион байгуулалтаар явдаг. Түүнээс биш хэн нэгэн гал сөнөөгч дураараа бүлгээсээ салаад гэдэг юм уу, ийм унтраах үйл ажиллагаа явагддаггүй гэж ойлгож болно.
-Нэг алба хаагч нэг тусдаа хувцас хэрэглэлтэй байж чадаж байгаа юу?
-Чадаж байгаа. Одоо бол хүн болгон тусдаа өөр өөрийн амьсгалын бие даасан төхөөрөмжтэй. Хүн болгон хувийн хамгаалах хэрэгсэлтэй. Ээлждээ өмсөөд гал унтраах үйл ажиллагаанд оролцоод, бохирдсон бол түүнийгээ цэвэрлээд, дараагийн ээлждээ өмсөх бүрэн боломжтой болсон. Би ч гэсэн өөрөө таван жил гал сөнөөгч хийсэн. Бидний үед дундаа нэг хувцастай, дамжуулаад өмсдөг. Амьсгалын бие даасан төхөөрөмж хангалттай биш. Одоо хэрэглэж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмжөөс өөр шүүгч бортогтой. Амьсгалах орчин нь тодорхой хугацаанд хязгаарлагдмал байсан. Техник технологио дагаад дэлхий яаж явж байна бид ч бас хоцорчихгүй судлаад явж байна.
-Хувцас хэрэгслийг хэдэн жилд нэг удаа хангах ёстой байдаг юм бэ?
-Обьектын түймрийн тусгай хувцсыг стандартаараа хоёр жилд нэг удаа хангана. Аль эсвэл дуудлагын тоогоороо 500 удаа гал түймрийн дуудлагад өмссөн бол дараагийн хангалтыг өгнө. Мөн гал түймэр унтраах үйл ажиллагааны явцад түлэгдэж, урагдаж, гэмтсэн бол тухай бүрд нь илтгэх хуудсаар танилцуулаад нөхөн хангалтыг олгоод явдаг.