Сергей Нарышкин: Европын цэргийн ажиллагааны эсрэг арга хэмжээ авахад бэлэн

Сергей Нарышкин: Европын цэргийн ажиллагааны эсрэг арга хэмжээ авахад бэлэн

ОХУ-ын Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин Мягмар гаригт мэдээлэл өгөхдөө "Украинтай холбоотойгоор Европын орнууд, ялангуяа Франц, Их Британи, Германы цэргийн ажиллагаа нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад бид бэлэн байна. Орос эсвэл Беларусь руу дайрсан тохиолдолд Москва бүхэлдээ НАТО-ийн эсрэг хариу арга хэмжээ авна. Гэхдээ Польш болон Балтийн орнууд хамгийн түрүүнд хохирно. НАТО-ийн зүгээс түрэмгий үйлдэл илэрлээ гэхэд бүхэл бүтэн блок тэр чигээрээ хохирно гэдгийг тэд ойлгох ёстой" гэлээ.

Түүний мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Украины энхийн хэлэлцээний гол бүрэлдэхүүн хэсгүүдийг АНУ-тай зөвшилцөх амаргүй. Бид хэзээ ч татгалзаж байгаагүй. Гэхдээ харилцан ашигтай гэрээ ямар байдгийг, гэрээ биднийг өөр урхинд оруулж болдогийг бид сайн мэднэ" гэсэн юм.

Харин Украины ерөнхийлөгч Зеленский "Путиныг Украинд саатуулахгүй бол НАТО-ийн нутаг дэвсгэрийг булаан авах оролдлого хийж болзошгүй. Хэрэв бид хатуу байр сууринд зогсохгүй бол тэр цааш ахих болно. Түүний урт хугацааны зорилт бол НАТО-ийн холбоотон орнуудын зарим хэсгийг багтаасан Оросын эзэнт гүрнийг сэргээх явдал. Эндээс үзвэл энэ дайн дэлхийн дайн болж магадгүй гэж би бодож байна" гэжээ.

 

 

                                                                                                                                           ЭХ СУРВАЛЖ: NBC



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд