E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр 17 настай Цогтбаярын Эгшиглэн тодорлоо

E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр 17 настай Цогтбаярын Эгшиглэн тодорлоо

“И-Монгол академи” УТҮГ-ын зүгээс 2 сая дахь хэрэглэгчтэйгээ албан ёсоор уулзаж, үнэ бүхий зүйл, гарын бэлэг гардуулан цаашдын хичээл, сурлагад нь өндөр амжилт хүслээ.

Ц.Эгшиглэн нь “Наран” ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч бөгөөд гадаад улсад их, дээд боловсрол эзэмших зорилготойгоор элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй аж.

Тэрбээр 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр E-Mongolia аппликэйшнийг гар утсандаа татаж, бүртгэлээ шинээр үүсгэн, анхны авсан үйлчилгээ нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт” байжээ.

Тэрээр миний хувьд гадаад улс руу суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд хамгийн хэрэгтэй материалаа E-Mongolia системээс авч болдог гэдгийг мэдээд шинэ хэрэглэгч болсон. Үйлчилгээг авахад ямар нэгэн асуудалгүй, түргэн, шуурхай байгаа нь үнэхээр таалагдсан. Гэхдээ өөрийгөө 2 сая дахь хэрэглэгч болно гэж үнэхээр төсөөлөөгүй. Анх энэ мэдээг сонсоод итгэж өгөхгүй байсан ч маш их баяртай байна.

Хамгийн гол нь хаанаас ч, цаг заваа хэмнээд өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авчихна гэдэг нь хялбар санагдсан. Гэр бүл, сургуулийн удирдлага болон ангийн минь найзууд хүртэл баяр хүргээд өөрийгөө их л азтай байна гэж бодож байна хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ц.Эгшиглэн охин маань Gmobile үүрэн холбооны үндэсний операторын хэрэглэгч байсан тул бидний энэхүү онцгой мөчийг дэмжин гарын бэлэг илгээн хамтран ажилласанд Жимобайл ХХК -ний хамт олонд баярлалаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд