А.Азбаярын биед халдсан Девон Скоттыг 8 сар тоглох эрхийг хасаж ₮2 саяар торгожээ

А.Азбаярын биед халдсан Девон Скоттыг 8 сар тоглох эрхийг хасаж ₮2 саяар торгожээ

Хуваалцах Жиргэх

Хасын Хүлэгүүд багийн төвийн тоглогч А.Азбаярыг тоглолтын дундуур Девон Скотт зодсон үйл явдал өчигдөр буюу /2025-04-21/-ний өдөр болсон.

Тэгвэл А.Азбаярын аав хүүгийнх нь биеийн байдал өнөөдөр ямар байгаа талаар мэдээлэл өглөө. Түүний аав Ж.Алтангэрэл: "Бие нь тогтворгүй байгаа. Компьютер томографын шинжилгээний хариу хараахан гараагүй байдалтай байна. Өнөөдөр эмнэлгээр үзүүлэх төлөвлөгөөтэй буй. Биеийн байдлын тухайд  толгой нь өвдөж, нүд нь харанхуйлан, дотор муухайрч, өчигдрийн зовирууд хэвээрээ байна" гэж мэдэгдсэн юм.

Харин зөрчил гаргасан Дэвон Скоттын баг “Бишрэлт Металл" сагсан бөмбөг үзэгчдээс эл үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлж албан ёсоор уучлалт гуйж, түүнд тооцож буй хариуцлагын талаар багийн удирдах зөвлөл мэдэгдэл гаргасан.Энэ мэдэгдэлдээ, “Девон Скотт өөрийн энэхүү үйлдэлд уучлал хүссэн бөгөөд багийн удирдлагуудын зүгээс дараачийн хоёр тоглолтод тоглуулахгүй байх шийдвэр гаргалаа. Мөн үндсэн гэрээний дагуу дараа дараачийн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авах болно” хэмээжээ.

Уг шийдвэрийн талаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос асууж тодруулахад, “ Дэвон Скоттыг 2026 оны нэгдүгээр сарын 1-ыг хүртэл МСБХ-оос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг хасч хоёр сая төгрөгөөр торгосон. Харин А.Азбаярыг нэг тоглолтоор хойшлуулж, 500 мянган төгрөгөөр торгосон" гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд