Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлж, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлагдсантай холбогдуулан иргэнд үнэ төлбөргүй олгох газрын хүсэлтийг маргаашаас цахимаар авна.
Шинээр газар эзэмших иргэдийн анхааралд
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/133 дугаар тушаалаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д нэмэлт өөрчлөлт орсны дагуу шинээр газар эзэмших хүсэлтийг [www.e](http://www.e) gazar.gov.mn сайтаар ямар нэгэн бичиг баримт шаардахгүйгээр 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өглөөний 09:00 цагаас эхлэн хүлээж авах тул шинээр газар эзэмшихийг хүссэн иргэд хүсэлтээ цахимаар илгээнэ үү.
Тус журмын 5.1.5.1-д өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр орон сууцны хашаа барих болон хүнс ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлт жагсаалтын эхэнд эрэмбэлж бүртгэгдэнэ.
Дараах гарын авлага дээр тусгагдсан дарааллын дагуу хүсэлтээ илгээнэ үү.