ХҮСЛИЙН ХАД ЦОГЦОЛБОР 6-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРНО

ХҮСЛИЙН ХАД ЦОГЦОЛБОР 6-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРНО

Хуваалцах Жиргэх

Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байгааг бөгөөд албаны хүмүүсийн хэлснээр 6 дугаар сарын 1-нд ашиглалтад орно.

Дээрх бүтээн байгуулалтыг 1,571,000,000 /нэг тэрбум таван зуун далан нэгэн сая төгрөгөөр хийж буй.

Ингэснээр явган хүний зам, сүүдрэвч, бүтээгдэхүүн борлуулах цэг, амрах талбай, завины зогсоол, ариун цэврийн байгууламж бүхий иж бүрэн төв болох юм.

Хөвсгөл аймгийг жил бүр 110 мянга гаруй жуулчид зорьдог. Тэдний олонх нь очдог газруудын нэг нь Хүслийн хад юм. Өмнө нь иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас хүн унаж бэртэх зэрэг эрсдэл гардаг байсан. Харин Хүслийн хад цогцолбор ашиглалтад орсноор аюулгүй, ая тухтай орчинд амарч, аялах боломж бүрдэж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд