Ж.Чинбүрэн:Ээжүүд кесарево хагалгаагаар хүүхдээ төрүүлэх бол зөрүү 400 мянган төгрөг төлөх ёстой

Ж.Чинбүрэн:Ээжүүд кесарево хагалгаагаар хүүхдээ төрүүлэх бол зөрүү 400 мянган төгрөг төлөх ёстой

Хуваалцах Жиргэх

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дараах байр суурийг илэрхийлэв.

"Эрүүл мэндийн даатгалын сан бол эрсдэлийн сан юм. Эрсдэл үүссэний дараа л энэ сангаас дэмжлэг авна. Түүнээс өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг энэ сан хариуцах ёсгүй. Сангаас заримдаа үрэлгэн зардлууд гардаг. Би нэг жишээ хэлье.   

Жирэмсэн эхчүүдийн 40 хувь нь кесарево хагалгаагаар төрж байна. Эх байгалиараа, өөрөөрөө төрөх ёстой. Эх өвчний шалтгаантай учир хагалгаагаар хүүхдээ төрүүлбэл даатгалаас 600 мянган төгрөг төлдөг. Эх өөрөөрөө төрвөл 190 мянган төгрөгийн төлбөртэй.  Хэрэв эх хагалгаагаар төрөх хүсэлтэй бол үүний зөрүү болох 400 мянган төгрөгийг төлөх ёстой. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл үүнийг яаралтай шийднэ үү. ЭМДС гоо сайхны үйлчилгээний төлбөрийг төлөх ёсгүй" хэмээсэн.

Ж.Чинбүрэн гишүүний хувьд 1997 оноос 2020 онд эрүүл мэндийн ажилтнаас хавдрын мэс заслын эмч, сургагч багш, ХСҮТ-ийн ерөнхий захирал, зөвлөх эмч, ЭМЯ, Хавдрын мэргэжлийн салбар зөвлөлийн даргаар ажилласныхаа дараа ард түмний дэмжидгээр УИХ-ын гишүүний суудалд тухалсан нэгэн.

Түүний хэлсэн  кесарево хагалгааг эхчүүд гоо сайхнаа бодсондоо бус эх хүүхдийн амь настай холбоотойгоор   яаралтайгаар хагалгаанд орох нөхцөл үүсдэгийг хэнээр ч хэлүүлэхээргүй сайн мэдэх хүнийн нэг.

Гэтэл байнгын хороон дээр гоо сайхны хагалгаа хэмээн цохон хэлж ЭМДС-гаас их мөнгө зарлагадаж буй мэтээр хагалгаа төлөвлөж буй эмч, эхчүүдийн нөхцөл байдлаар тохуурхав.

Мөн мөнгөн дүн дээрээ ч алдав. Бид ЭМДЕГ-аас кесарево хагалгааны өртгийг тодруулахад "Нэг ураг кесарево хагалгаагаар төрүүлэхэд 832 мянга, харин ихэр ураг төрүүлэхэд 1,331,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас нь суутган тооцдог" хэмээсэн юм.

Нэмж дурдахад Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгааг өчигдөрийн хуралдаандаа танилцуулсан. Тодруулбал "Манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Тиймээс хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд дөрвөн сая дахь иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байгаа талаар онцолсон.  Ийм байхад хүн амаа өсгөхөд анхаарах ёстой хүний нэг байтал  өнөөдрийн таны хэлсэн үг бол яаралтай хагалгааны заалттай  ээжүүд зөрүү мөнгөө төлж чадахгүйд хүрвэл тэгээд үх гэж байгаатай агаар нэг асуудал юм.

 

Салбар төлөөлж сонгогдчихоод үрэлгэн зардлаа ч  мэдэхгүй,  унш танилц мэд Ж.Чинбүрэн гишүүн ээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд