Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндэсний аудитын газраас Боловсролын зээлийн сангийн 2017-2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнд хийх аудитын нээлтийг өнөөдөр /2025.04.29/ хийв. Боловсролын зээлийн сангийн эрх зүйн актын зохицуулалт, сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын чиг үүргийн болон гэрээний үүргийн хэрэгжилтэд аудит хийж, үр дүнг УИХ болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилго чиглэж байна.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням аудитыг нээж, төлөвлөгөөг танилцуулж, аудитын явцад анхаарах шаардлагатай зарим асуудлыг талаар мэдээлэл өгсөн юм. Аудитад Боловсролын яам, Боловсролын зээлийн сан, Сангийн яам болон бусад оролцогч талуудыг хамруулан хийнэ.