Пакистанд 52 градус хүрч халжээ

Пакистанд 52 градус хүрч халжээ

Пакистанд хэт халж, даваа гарагт тус улсын өмнөд хэсэгт орших Синд мужид агаарын температур 52 хэм хүрсэн байна. Өнгөрсөн сард Ази тивийн зарим бүс нутгуудаар хэт халах болсон.  

Тус улсын цаг уурын албаны ажилтан Шахид Аббас Мохенжо Даро тосгонд агаарын температур 52.5 градус цельс хүрж халсан гэжээ.

Мохенжо Даро тосгон нь МЭӨ 2500 оны Индус хөндийн соёл иргэншлийн археологийн дурсгалт газруудаараа алдартай.

Пакистанд 2017 онд Турбат хотод агаарын температур 54 градус хүрч халж байсан юм. Тус тосгон археологийн дурсгалаар баялаг учир жуулчид их ирдэг.

Гэвч одоо үргэлжилж буй халуун цаг уурын улмаас бараг хүн ирэхгүй байгаа юм. Мохенжо Дарод тосгонд цайны дэлгүүр ажиллуулдаг Важид Али “Хэт халж байгаа учраас үйлчлүүлэгчгүй байна. Хоосон сандал ширээ дэрээ суугаад л байж байна” гэжээ.

Пакистан бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий орнуудын тавдугаарт ордог юм. Мохенжо Даро орчим хэт халахаа ойрын хугацаанд болих ч гэсэн Синд мужид, ялангуяа Пакистаны нийслэл Карачид дахин халах төлөвтэй байна.

                                                                                                                                                                                                                                     Эх сурвалж: Reuters

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд